Ерөнхий сайд 20 мянгаар ХООЛ иддэг байхад И.БАТХҮҮ дарга 7 САЯАР нууц гэрээ хийж ХООЛ ИДДЭГ аж !!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 цаг 9 мин

Ерөнхий сайдын асуулгын цагаар Г.Занданшатар Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ө.ШИЖИРИЙН “...Та ямар нэг зээлтэй юу” гэсэн асуултад “Би Төрийн ордон, гэр гэсэн маршруттай. Өглөө гэрээсээ ажил руугаа хүргүүлчихдэг. Өөрийн нэр дээр ямар нэг ӨР ЗЭЭЛГҮЙ. Өдрийн хоолоо хямдхан төрийн ордны зоогийн газраас 20 мянгаар хоолоо аваад идчихдэг. Зарлага багатай амьдардаг” гэсэн юм.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.БАТХҮҮ нь зөвхөн нэг өдрийн ЦАЙ, КОФЕ, ӨДРИЙН ХООЛНЫ ЗАРДАЛДАА 7 сая төгрөг ТӨСВӨӨС гаргуулж, улмаар “НУУЦ ГЭРЭЭ” байгуулж өрөөндөөө иддэг болж таарлаа.

БАРИМТААС ҮЗВЭЛ 2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.БАТХҮҮ нь “Буудай үржин арвижих” ХХК-ийн захирал Д.ЦЭНДСҮРЭНТЭЙ “үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж улсын төсвийн 7 сая 17 мянга 500 төгрөгөөр ... өглөөний цай, кофены завсарлага, өдрийн хоол... зэргийг авсан байна.

Уг гэрээнд талууд санхүүгийн үйл ажиллагааны болон бусад нууцыг нууцлан хадгалах бөгөөд бусдад задруулахгүй гэжээ. Засгийн газар байгуулагдсан цагаасаа л ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, иргэдийн төлсөн татварын мөнгөнд ариг гамтай хандаж, төсвийн мөнгөөр ХООЛ ИДЭЖ, КОФЕ УУХ, ТАВИЛГА АВАХ зэргийг ХАТУУ ХОРИГЛОСОН. Гэтэл Эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргиж байгаа нь ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙН НОТОЛГОО юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.