ТЕГ-аас мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан их хэмжээгээр хилээр нэвтрүүлснийг шуурхай илрүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 51 мин

Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж хууль бусаар хил нэвтрүүлэх, давуулах үйлдэл гарсаар байна. Ингэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар өгч буй нь гэмт хэргийн хохирогчдын тоог нэмэгдүүлж байна. Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол гэв.

Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.