Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 57 мин

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай. "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай" хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын тувшнийг 5 хувьд хүргэж бууруулахаар заасан.

Тодруулбал, "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, "Атар-4” аян" зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үp дүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таван хувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.