Х.НЯМБААТАР: Дав.ЦОГТБААТАР гишүүн НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛД ямар хувь нэмэр оруулсан юм бэ? БАГАХАН шиг ПОПРООРОЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 08 цаг 35 мин

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Автомашины татварыг нэмэгдүүлснийг хүчингүй болгох" тухай ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.-Цогтбаатар гишүүн ажлын хэсэг, нийслэлийн газрын дарга нарт хандан "3 номер дээр суугаа дарга УИХ-ын гишүүдийг загнахгүй шүү. УИХ-ын гишүүдийг загнадаг хэн юм бэ.Гудамжаар хүн загнаад явдаг саарал хувцастай коммунист дарга шиг ээ байна. Энд долоон дарга байна. Долоон машин унана. Энэ төсвийн үргүй зардал мөн биз дээ. хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар "Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ?

Өнөөдөр томроод байгаа Даваагийн ЦОГТБААТАР гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой гэж хэлье. Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарилт эхэлдэг. Өмнөх жилийн зураг оруулав" гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.