
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИх-ын гишүүн А.Ариунзаяа нэгэн мэдэгдэл гаргасан нь нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа юм. Тэр нь Нийслэлийн боловсролын газрын төсөвт байсан 2,6 тэрбум төгрөгийг татаж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад шилшүүлсэн тухай яриа байв. Энэ дагуу хэвлэл мэдээллийн байгууллагаар 117 багшийн 36 сарын тэтгэмж хасагдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг үгүйсгэж Боловсролын яамнаас албан МЭДЭГДЭЛ гаргажээ.
Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.
2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
БОЛОВСРОЛЫН ЯАМ






Холбоотой мэдээ
-
3 цаг 40 мин