Голомт банк Соёолж ХХК-тай хамтран “Бизнес эрхлэгчдийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 40 мин

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулах, тэдэнд зориулсан хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Soyolj Mall - Let's Shop Eat Play болон Их Наяд Плаза / Ikh Nayd Plaza -ийн 220 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулсан “Бизнес эрхлэгчдийн өдөрлөг”-ийг 2025.10.20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Голомт банк болон Соёолж ХХК нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Соёолж Молл, Их Наяд төвд худалдаа, үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгчид Голомт банкны мерчантын үйлчилгээг авч, хамтын ажиллагааны хүрээнд тусгайлан санал болгож буй Лояалти хөтөлбөр, урамшуулалд хамрагдаж, бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэж байна. 🙌

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.