
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хаягтаа Засгийн газрын хуралдааны танхим, хуралдааны талаарх богино хэмжээний видео бичлэгийг оруулжээ. Уг бичлэгт анхаарал татсан нэгэн зүйл байгааг тэрбээр онцлов. Энэ нь УИХ-ын дарга байхдаа хэрэгжүүлж амжаагүй НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5% болгох тухай яриа байна. Тэрбээр өмнө нь улстөр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад 110 мянган иргэний цахим гарын үсэг бүхий НӨАТ-ын буцаан олголтыг өөрчлөх асуудлыг шийдэж чадаагүй. Тэгвэл Ерөнхий сайдын хувьд дахин авч үзээд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэжээ.
Удаах нь 2026 оны улсын төсөвт иргэдийн саналыг авна. Улсын төсөв бол иргэдийн татвараас бүрддэг учир иргэд өөрсдөө ямар ажил хийх хэрэгтэй байгаагаа илэрхийлж санаа бодлоо тусгана. Төрийн мөнгө гэж байхгүй ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ гэж байгаа учраас иргэд өрхийн хэрэгцээгээ шийддэг шиг улсынхаа төсвийг батлахад бас оролцох боломжтой гэжээ.






Холбоотой мэдээ
-
16 цаг 28 мин
-
21 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин