BSC ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМ ЦЭЦИЙ ТАЛБАЙ, ТӨВ АЙМАГ САЛХИТЫН ТАЛБАЙД ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Д.Оюунболд
Үйл явдал
/
17 цаг 38 мин
Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны 2023 оны төсвийн тодотголын хүрээнд хэрэгжиж буй “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд Монгол Улсад байгаль орчинд ээлтэй BSC (Biological Soil Crust) буюу Хөрсний замагт суурилсан нөхөн сэргээлтийн технологи амжилттай туршигдаж байна.
Төслийг олон улсын зөвлөх үйлчилгээний Nippon Koei компани Монголын талтай хамтран хэрэгжүүлж байгаа ба зорилго нь доройтсон бэлчээрийг байгалийн гаралтай органик аргаар нөхөн сэргээхэд чиглэжээ.
BSC технологи нь хөрсний гадаргуу дээрх бичил биетэн, замаг, хөвд зэргээс бүрдэх байгалийн бүрхүүл бөгөөд:
• Хөрсний чийгийг хадгалах
• Салхи, усны элэгдлийг багасгах
• Ургамлын үрийг барих
• Ургалтыг хурдасгах ач холбогдолтой.
2025 оны хавраас Улаанбаатарын ойролцоох Салхит болон Өмнөговь аймгийн Цэций сумын элсэрхэг, доройтсон талбайд туршилтын талбай байгуулан, таван төрлийн аргачлалаар BSC материалыг цацаж, үр дүнг ажиглаж байна. Шороон шуурганы дараах нөхцөлд BSC бүрхүүл хөрс, үрийг хамгаалж, ургамлын ургалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн үр дүн гарчээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.