
Улаанбаатар хотод тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан Дэлхийн банкны Ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн, Төслийн ахлагч Жэймс Тэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банкны зүгээс 1.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашид буцалтгүй тусламжийн хүрээнд төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон төслийн бэлтгэл ажлыг хангах ажлуудыг хийх талаар талууд харилцан санал солилцлоо.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах энэхүү төсөл нь нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, эдийн засгийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх болон бохир усны шугам хоолойн ашиглалтын хугацааг уртасгах, дэд бүтцийн чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-04
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
2025-08-04
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-01