
Эх үрийн ариун холбоо Хүйн гэрэлт хөшөө цогцолборын нээлтэд Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түмэнжаргал, “Хүйн алтан хэлхээ” ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Орхончимэг болон ахмад эмч нар, хандивт нэгдсэн ард иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Энэхүү цогцолбор нь Хэрлэн тоонот, хуучин эмнэлгийн төрөх тасагт мэндэлсэн, тухайн үед ажиллаж байсан үе үеийн албан хаагчид, тус эмнэлэгт мэндэлсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ гэх зэрэг олон хүний сэтгэлийн өглөгөөр ийнхүү сүндэрлэлээ.
Ард иргэдийн сэтгэлийн дэмээр сэргээн засварласан уг хөшөө нь эхийн хайрын хүч, хүйн холбооны ариун утга учрыг бэлгэдэн бүтээсэн ба ирээдүй хойч үедээ үнэ цэнтэй өв болон үлдэж байна.
Хандвын аян үргэлжилж байгаа бөгөөд цаашид цогцолборыг илүү өргөн хүрээтэй тохижуулж, аймаг орон нутгийн бахархалт нэгэн бүтээл болгон хөгжүүлэхээр зорьж байна.






-
2 цаг 47 мин
-
2025-08-06
-
2025-08-04
-
2025-08-04
-
2025-08-06