
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэлийн хэмжээн дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Ханын материал, Шархад дэд төв зэрэг гэр хорооллыг орон сууцжуулах ажил, авто зам, замын байгууламжийн ажил, инженерийн шугам сүлжээний ажил, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажилд газар чөлөөлөлт хийж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөлсөн. Жишээлбэл, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 2206 нөлөөлөлд өртсөн нэгж талбараас 2020 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төслийн хүрээнд 232 нэгж талбар нөлөөлөлд өртсөн. Үүнээс 216 нэгж талбарыг чөлөөлсөн. Авто замын 25 ажилд 872 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн. Үүнээс 497 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртсөн. Үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Туулын хурдны замын ажилд 132 нэгж талбарт 134.3 га талбайд газар чөлөөлөхөөс эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт 15 нэгж талбарыг чөлөөлсөн.






Холбоотой мэдээ
-
9 цаг 43 мин
-
2025-08-06
-
2025-08-06
-
9 цаг 43 мин