ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-07-02
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 105 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” байхаар шийдвэрлэсэн. Энэхүү тэмдэглэлт өдөр болон Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Татварын ерөнхий газар болон нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдадаа ажлын өндөр амжилтыг хүсэж, Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг хүсье.
Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.