НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга нарыг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар төрийн хэмнэлтийг төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосны дагуу шуурхай авч хэрэгжүүлэх Албан даалгавар гаргасан. НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар энэхүү Албан даалгаврын хэрэгжилтийг хангахад анхаарах чиглэлд мэдээлэл хүргэлээ.
Тухайлбал,“Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж нийслэл, дүүргийн ИТХ-аас зохион байгуулж буй ажил болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын уялдааг хангахад дүүрэг бүр нягт хамтарч ажиллах, үр дүнгээ сайжруулах, шагнал урамшуулал, сургалт судалгаа, ном товхимол хэвлүүлэх зэрэгтэй холбоотой зардлыг танах, хэмнэхэд анхаарах” тухайд санал солилцож, тодорхой чиглэлд үүрэг өглөө.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин