НИТХ: ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-27

Япон улсын Токушима мужийн Анан хотноо Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Найман орны 30 гаруй баг 2 түвшинд хуваагдан өрсөлдсөн тус тэмцээнд, Нийслэлийн Peak баг 15 тамирчин, 3 багш, багийн ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хүрэл медаль хүртсэн.

Өнгөрсөн жил тус тэмцээний мөнгөн медалийн эзэд болж байсан Peak баг тивийн хоёр дахь медалиа энгэртээ гялалзуулсанд талархаж, НИТХ-ын дарга А.Баяр баг, тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ.

"Шаргуу хөдөлмөр, хамтын зүтгэл, өндөр хуваарьт бэлтгэлийн үр дүнд азийн шилдэг тийболчидтой эн тэнцүү өрсөлдсөн та бүгдэдээ баяр хүргэе. Монгол хүүхдийн авхаалж самбаа, хурд хүч, чадварыг хөгжүүлж, дэмжиж чадвал ямар богино хугацаанд өөрийгөө нээж, хүссэндээ хүрч болдгийг та бүхэн үлгэрлэлээ" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.