НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярын захирамжаар авто замын ачааллыг бууруулах, зөв зохион байгуулалтад оруулах, замын хөдөлгөөний соёлыг бий болгох, дүрмийг мөрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн үүсдэг авто замын ачааллыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар өнөөдөр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа нийслэлийн удирдлага, алба хаагчдад танилцууллаа. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцэлж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин