НИТХ-ын ээлжит IV хуралдаан болж, нийт 22 асуудлыг хэлэлцэн баталлаа. Тэдгээрийн дотроос онцлох асуудал нь Нийслэлийн 2025 оны төсөвт тодотгол хийж, Улсын төсөвт 130.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхийг нийт Төлөөлөгчид дэмжлээ.
Уул уурхайн орлогоосоо шууд хамаардаг манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалт хэвийн ч үнэ буурсан нь Монгол Улсын төсвийг тодотгохоос аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улсын төсвийн алдагдалтай холбоотой Нийслэл 130.8 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрийг бүрдүүлж буй.

Энэ хүрээнд татвар нэмэх замаар бус, иргэдийн эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэр гаргав. Тухайлбал, нийслэлийн эзэмшлийн барилга байгууламж болон газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дуудлага худалдаагаар борлуулах замаар нэмэлт орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин