НИТХ-ын Ээлжит IV хурал үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэл хэлэлцэх үеэр НИТХ-ын Төлөөлөгчид Нийслэлийн 204 хороо, 9 дүүргийн Засаг дарга нарыг хатуухан шүүмжиллээ.
...НИТХ-ын Төлөөлөгч О.Зундуйдорж “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэхэд л 240 тэрбум, Хан-Уул дүүргийн Засаг дарга 200 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байна. Наадмын дараа намар. Өвлийн бэлтгэл хангана. Одоо үер ус хэцүүднэ. Иргэд нь НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нараас хариуцлага нэхдэг. Гэтэл хог, ус, зам, утаа, цэцэрлэг, сургуулийн хүртээмж бүгд дүүргийн Засаг дарга нарын хариуцаж хийх ажил. Нийслэл болон Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргийн Засаг дарга нар төсвийн зарцуулалтаа иргэдэд болон Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагадаа ирж танилцуул” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр цаашид Ээлжит болон Ээлжит бус хуралдаанд 9 дүүргийн удирдлага сууж иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин