НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БИЗНЕС ЭРХЛЭГЧ, АЖ АХУЙ НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-04

НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Б.Гантулга Нийслэл 2025 оны 1 сарын 1-ээс Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем: PIMIS программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй. Энэхүү программ ашиглалтад орсноор аж ахуй нэгжүүд дараах давуу тал үүсэж байна. Хүнд суртал багасах, төлөвлөлт сайжрах, оршин суугаа газраас үл хамааран хөрөнгө оруулалтын мэдээллийг түргэн шуурхай авч байна гэлээ.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хотын замын стандартуудыг яаралтай өөрчлөх, шинэчлэх, зам, шугам сүлжээний газрын суурь үнийг тодорхой тогтоох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нийслэлд газар олголтыг зогсоосон шийдвэрүүдийг цуцлах, барилгын норм, дүрмүүдийг заавал мөрддөг болгох, үүнд тавих хяналтыг мэргэжлийн холбоо, ТББ-аар нь гүйцэтгүүлэн хэрэгжүүлэх зэрэг саналуудыг хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн энэхүү уулзалтыг нэг удаа хийгээд өнгөрөх биш, цаашид тогтмол хийж, НИТХ-аар тулгамдсан зарим асуудлуудыг хэлэлцүүлэхийг онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.