НИТХ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ АМАРЖИХ ГАЗРУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-26

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Э.Хулан, төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Б.Сэмжидмаа, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Э.Одонтуяа нар оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй, “Өргөө” амаржих газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Н.Батсайхан, “Хүрээ” амаржих газрын эмнэлгийн дарга Ш.Алтантуяа, “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболд нар үйл ажиллагаа болон нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл нийслэлийн амаржих газруудын нөхцөл байдалтай танилцаж, дэмжиж ажиллах талаар уулзалт хийж байгаа нь анх удаагийн тохиолдол бөгөөд тухайн салбарын тулгамдсан асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсанд талархаж буйгаа амаржих газрын удирдлагууд болон алба хаагчид илэрхийллээ. Амаржих газруудын хувьд харьцангуй нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч эмнэлгийн барилга байгууламж элэгдэж хуучирсан, анхан шатны болоод нарийн мэргэжлийн үзлэг оношлогооны аппарат, тоног төхөөрөмж дутмаг, албан хаагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төсөв, санхүү хүрэлцдэггүй, төрийн байгууллагын уялдаа холбоо тааруу зэрэг тулгамдсан асуудлыг дурдлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.