НИТХ-ын дарга болон төлөөлөгчдийн санал санаачилгаар НДЗТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчдын дунд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус уралдааны шилдгээр тодорсон сурагчдад шагнал гардууллаа. Уралдааны гол зорилго нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г таниулах, сурагчдад үндэсний өв соёл, түүхээ тээн хөгжүүлэх, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хөгжлийн үйл явцад оролцох боломжийг олгох, одоо ирээдүйг харьцуулан, хотоо хөгжүүлснээр гарах эерэг үр нөлөөг бусдад ойлгогдохоор энгийн ойлгомжтой, суралцагчдын хүсэл, мөрөөдөл, сэтгэлгээгээр илэрхийлж, хотын соёлыг уриалан төлөвшүүлэх юм. Шагналыг НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа гардууллаа...
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин