НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-20

Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна. Мөн туршилтын хугацаанд тест хийж, гарсан алдааг сайжруулаад явна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын дарга захирал Ч.Хувьзаяа онцоллоо.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Томоохон уулзваруудад 7-р сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй”

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.