НИТХ: “ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-10

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургууль, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 9 дүүрэг, Орхон, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын цагдаагийн газрын төлөөлөл оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.