НИТХ: 24 МЕГА ТӨСЛИЙН ЗУРГАА НЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-23

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулж, төлөөлөгч нарын асуултад хариулт өгч байна.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.