Ой , хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин