НИТХ-с ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН УРАМШУУЛЛЫГ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-03-26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэсгийн ахлагч нар нь гурвалсан гэрээний хүрээнд сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг байна. Тэгвэл энэхүү урамшууллын хэмжээг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.

Төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж буй ажилтнууд хэдий ч өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийн тоонд ордоггүй, төрийн байгууллагуудын бүхий л судалгаа, мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг, айл өрхүүдийн нийгмийн асуудлуудын судалгааг газар дээр нь явж гаргадаг, хог хүртэл ачилцдаг хэр нь урамшууллын хэмжээ бага, нийгмийн халамжийн ямар ч дэмжлэггүй зэрэг олон асуудал байгааг төлөөлөгчид онцоллоо

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.