Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Хүний хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад том мега төслүүд, том бодлогууд эцэстээ хүний хөгжил рүү чиглэнэ” гэдгийг онцолсон. Тэгэхээр бид хүүхэд хамгаалал, залуусын хөгжил, гэр бүлийн асуудлыг ойлгох, тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэх, олж харах, хамтрах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 25 орчим байгууллагын жагсаалтыг гаргалаа. Эдгээр газруудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангах, тулгамдсан асуудлыг нь сонсох, төлөвлөгөөг нь хангуулахад анхааръя” гэв.
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин