НИТХ-С СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД “УЛААНБААТАР ХОТ 2040” ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-02-21

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 24 томоохон мега төслүүд болон бусад бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга А.Баттөмөр нар танилцууллаа.

Мөн энэ үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Б.Хуягбаатар нар Сонгинохайрхан дүүрэг хот болж хөгжих, “Агро Сити” эдийн засгийн бүс, Баянхошуу, Толгойт дэд төвийн хүрээнд хийгдэж буй орон сууцны бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр иргэд томоохон мега төслүүд, дүүргийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын шийдлүүдийн талаар төлөөлөгчид болон дүүргийн удирдлагуудаас асуулт тодруулж санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.