НИТХ-С ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД "УЛААНБААТАР ХОТ 2040" ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-02-21

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Батсайхан, Л.Хосбаяр, Б.Мягмар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар танилцуулга хийж, Хан-Уул дүүрэг ирээдүйд ямар чиглэлээр хөгжих, яаж хот болж тэлэх зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн болон тус дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Тухайлбал Хан-Уул дүүрэгт түгжрэлийг шийдэх хүрээнд томоохон дэд бүтцийн төслүүд хийгдэх байна. Ирээдүйн хорин жилд бүтээн байгуулах дэд бүтэц, мега төслүүд, бүтээн байгуулалтын шийдлүүдийг иргэд дэмжиж санал, бодлоо хуваалцлаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2040 он хүртэл 24 томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэнд ээлтэй, төрийн үйлчилгээ ойртсон, эко хот болох юм.

#улаанбаатар_хот_2040

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.