НИТХ: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОДОРХОЙ АЖЛУУДАД НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-02-05

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо Нийслэлийн Цагдаагийн удирдах газар ажиллалаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас үйл ажиллагааныхаа талаар болон нийслэлийн хэмжээнд бүргэгдэж буй гэмт хэрэгтэй холбогдуулан зохих мэдээллийг хүргэж танилцуулав. Улмаар НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Э.Товуудорж нар санал солилцон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ингэхдээ тодорхой хэргүүдийг анхааралдаа авч гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Учир нь сүүлийн цахим залилангийн гэмт хэрэг эрс өссөн бөгөөд ингэхдээ өнгөрсөн оны долдугаар сараас зүүн Азийн орнуудаас чиглэсэн телеграмм залилан нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.