ЭТТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 544.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-21

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.50 ам.доллароор, 8 дугаар сарын 22-ны өдөр 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.60 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус тус амжилттай арилжааллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 22-ний өдрийн хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 61%-ийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34% (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, 5%-ийг (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.