ЭТТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 19.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-29

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн Баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд 7 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж 122.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Эрчим хүчний нүүрсний арилжаанд 1 оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдлээ.

2025 оны эхний 7 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорж 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.