ЭТТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-08

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 3 удаагийн арилжаагаар 35 багц буюу 224.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

📌 Эхний арилжаанд 6 оролцогч оролцож 87.7 ам.долларт

📌 2 дахь арилжаанд 5 оролцогч оролцож 88.2 ам.долларт

📌 3 дахь арилжаанд 4 оролцогч оролцож 90.2 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорьж 2025 оны 7 дугаар сард 7 удаагийн арилжаагаар 608.0 мянган тонн нүүрс борлуулаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.