УСУГ-ын удирдлагын баг ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ байгууламжийн тоног төхөөрөмж угсралтын ажилтай танилцлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-22

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын удирдлагын баг Усны Компакт – Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц, тэр дундаа Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажилтай танилцлаа.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 92.55%-тай үргэлжилж байгаа бөгөөд шинэ Төв цэвэрлэх байгууламжаас анхны усаа хүлээн авах, туршилт тохируулга эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор: Эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа дахин боловсруулсан ус ашиглана  Жил бүр ДЦС-3, 4-д одоо хэрэглэж буй 18 сая м³ хүртэлх гүний усыг хэмнэнэ  Хэмнэсэн усаа ирээдүй хойч үедээ үлдээх боломж бүрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.