УСУГ: Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хүрээнд УСНЫ ЛАБОРАТОРИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-27

Монголын Мянганы сорилтын сан Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”, түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд лабораторийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн:  Хаягдал усны бохирдлын агууламжийн гол үзүүлэлтүүдийг нарийвчлан шинжлэх шинэ лаборатори байгуулах, Шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис нийлүүлэх, Лабораторийн мэдээллийн менежментийн нэгдсэн системийг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.