ДГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-30

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi.../videos/1592467758377343

Хурлаар Засаг даргын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Асуудал – Шийдэл бүлгэмийн шийдвэрлэлт болон Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийг Өргөдөл гомдол, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Пэрэнлэймаа, Улсын үзлэг тооллого, өмчийн талаар анхаарах асуудлаар Орон нутгийн өмчийн газар С.Хулан нар танилцуулав. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус зургаадугаар хурлын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун мэдээлэл хийлээ.

Энэ үеэр шинэ томилгоог танилцууллаа. Шүүх шинжилгээний хэлтсийн даргаар хошууч Ж.Даваадорж, Шүүхийн Тамгын газрын даргаар Ц.Мөнгөнцоож нар томилогдсон байна.

Хурлаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун

- Аймаг, сумдын баяр наадмын хугацааг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хуулийн хугацаанаас зөрж зохион байгуулж байгаа сумдын удирдлагууд гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй.

- Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг яаралтай зохион байгуул. Аж, ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцохоос өмнө зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан, зохих журмын дагуу мөрдүүлж эхлэх

- Байгаа орчиндоо цэвэр, цэмцгэр байх, хогоо ил задгай хаяхгүй байх, ногоон байгууламжийг хайрлаж, хамгаалахыг иргэддээ уриалж байна. Эцэг, эхчүүд, багийн дарга нар, боловсролын байгууллагууд нийтийн өмчийн талаар хүүхдүүдэд ойлголт өгөх хэрэгтэй. Мөн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ойр орчмын хоггүй, цэвэр байдалд анхаарах шаардлагатай.

- Улсын чанартай 38,4км автозамд засвар хийхээр Зам тээврийн яамтай гурван компани нийт 39 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Холбогдох удирдлага, мэргэжилтнүүд хяналт, шаардлага тавьж, Дэлгэрцогт, Луус, Хулд сумдын Засаг дарга нар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байх хэрэгтэй

- Аймгийн төв доторх таксины зогсоолын асуудлыг холбогдох байгууллагууд яаралтай шийдвэрлэ.

- БНСУ-ын Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт болно. Эрүүл мэндийн газар, сумдын Эрүүл мэндийн төвүүд хариуцлагатай оролцож, шаардлагатай иргэдийг үзлэгт бүрэн хамруулах

- “Дэлхийн адууны өдөр”-тэй холбогдуулан долоодугаар сарын 8-нд Аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнийг Мандалговь хотноо зохион байгуулна. Сумдын удирдлагууд адуучдаа дэмжиж, идэвхтэй оролцох зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.