дг: “НҮҮДЭЛЧИН” (ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ)-ИЙН I-Р ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-14

Монгол улс “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн Дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах” зорилтын хүрээнд Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үзлэгийг 3 жил тутамд зохион байгуулна гэсэн хуулийн хэрэгжилтийг хангаж “Нүүдэлчин” (дэлхийн соёлын фестиваль)-ийн I-р шатны шалгаруулалт 7 ай савын хүрээнд 2025 оны 08-р сарын 13-ны өдөр ТХДЖТеатрт амжилттай зохион байгуулагдлаа. Тус шалгаруулалтад 8-н сумын 70 өвлөн уламжлагч шавь нартайгаа оролцон авьяас чадвараа сорьлоо. Үүнээс 50-н өвлөн уламжлагч шалгарч “Нүүдэлчин” (дэлхийн соёлын фестиваль)-ийн II-р шатанд оролцох эрхээ хүлээн авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.