ДУНДГОВЬ АЙМАГ КАНАД-МОНГОЛЫН МЕРИТ ТӨСӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025 оны 10-р сарын 06-ы өдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Канад улсын “Каталист Плас” байгууллага хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй, иргэдийн оролцоог хангасан төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн Канад-Монголын Мерит төслийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд санамж бичигт талуудыг төлөөлөн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, “Каталист Плас” байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Мерит зарчимд суурилсан төрийн албыг хөгжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, ёс зүй, хүний эрх, жендерийн мэдрэмжтэй бодлого, стратеги боловсруулах, чадамжид суурилсан хүний нөөцийн тогтолцоо, үр дүнд суурилсан удирдлага төлөвшүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
2025-12-15
-
Өчигдөр 10 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
2025-12-15
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин