ДГ: АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 жилийн ойг тэмдэглэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-10

Монгол Улсад Aвто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Дундговь аймгийн авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 76 жилийн ойд Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Монгол Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж байна.

Нээлтийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Жамбалсүрэнгийн Мөнхчулуун Дундговь аймгийн авто тээврийн төвийн дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн арслан Цэвээндоржийн Хүрэлбаатар нар нээж үг хэллээ Улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг Тв9 телевиз болон Аймгийн засаг даргын тамгын газрын цахим хуудсаар улс орон даяар шууд дамжуулан хүргэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.