АШУҮИС нь Япон улсын Нагоя их сургуультай сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, АУ-ны доктор А.Амартүвшин санаачлан хамтран ажиллах хүсэлт гаргаснаар аймгийн нэгдсэн эмнэлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, Японы туршлага, арга зүйг орон нутагт нэвтрүүлэх шинэ боломж бүрдлээ.
Энэ хүрээнд СЭМҮТ-ийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг, АШУҮИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн, Нагоя их сургуулийн профессор Кенжи Номура, Тору Ёшикава нар Дундговь аймагт хүрэлцэн ирж, сэтгэцийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-
12 цаг 43 мин
-
Уржигдар 21 цаг 56 мин
-
Уржигдар 21 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 45 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
2025-12-15
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 21 цаг 56 мин
-
Уржигдар 10 цаг 45 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 21 цаг 52 мин
-
Уржигдар 16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин