Х.Нямбаатар: "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч байсан ч өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийхгүй өдийг хүрсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 20 мин

Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч байсан ч өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийхгүй өдийг хүрсэн. Харин энэ жилээс уг ажлыг Ус сувгийн удирдах газар хариуцан гүйцэтгэж байгаа. Өмнөх жилүүдэд хийсэн зарим шугамууд өдгөө ашиглалтын шаардлага хангахаа больсон гэдэг мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Тиймээс бараг бүхэлд нь шинэчлэх шаардлага үүссэн. Бид энэ шугамыг угсарч байж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийнхээ инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм. Хойд гэр хорооллыг орон сууцжуулахад босоо шугамуудыг холбож, ариутгах татуургын хувьд асуудалгүй болно гэсэн үг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.