АЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-07-31
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 6, 8, 15, 16-р хорооны “Тэрра”, “Номин” худалдааны төвүүдэд гамшгаас сэргийлэх өдөрлөг зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, цаг үеийн мэдээллийг хүргэн, 4 төрлийн 843 ширхэг тараах материалыг тараалаа.
📢 Иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг түгээж, QR код бүхий хяналтын хуудсаар 326 иргэн аюулгүй байдлаа шалгалаа.
🔍 Та бүхнийг гамшгийн бэлэн байдлаа тогтмол шалгаж, мэдлэгээ нэмэгдүүлэн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Эрсдэлээ 2-3 минутын дотор үнэлж, өөрийгөө болон өрхөө хамгаалаарай!
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.