ИНҮТ: ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙН ҮЗЛЭГТ НЭМЭЛТЭЭР АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Үйл явдал
/
2025-07-28

Тус нислэгийг АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нислэгийн аюулгүйн үзлэгт нэмэлтээр ашиглагдах Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Төхөөрөмжийн ашиглалтын талаарх сургалтыг тус компаниас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын ажилтнууд хамрагдсанаар шууд нислэгийн аюулгүйн үзлэгт ашиглаж эхлээд байна.

Энэхүү төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг, зөөвөрлөхөд хялбар багаж юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.