Энэ жил Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүх 100 жилийн ойн баяр тохиож 2025 оны 07 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбай болон ХҮЙ-7 худагт зохион байгуулагдсан “Хуучны ховор автомашины үзэсгэлэн парад”-д “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны тусгай тоноглолтой Агаарын хөлгийн хөдөлгүүр асаагч, аэродром талбайн хөөрч буух зурвасын үрэлтийн коэфт хэмжигч 2 автомашин, шатахуун тээврийн 2 автомашиныг бэлтгэж, оролцлоо. Мөн баярын хурал 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж тус албаны урилгаар Монгол улсын гавьяат тээвэрчин С.Лоосов, Тээвэр удирдлагын хэсгийн дарга Ш.Очир Шатахуун тээврийн жолооч С.Мягмарсүрэн, Ш.Энхбат, Шатахуун тээврийн жолооч Ж.Мягмарсүрэн нар оролцов.





Мөн Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хүрээнд тус алба нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр албанд залуу нас, сэтгэл зүрх, ур ухаанаа зориулан ажиллаж байсан ахмадыг урьж, үндэсний дээл, хувцсаар гоёж, өв соёл Монгол ёс заншлаа дээдэлсэн бэсрэг наадмыг зохион байгуулсан. Тус бэсрэг наадамд байт сурын харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан, дэмбээний тэмцээнийг амжилттай зохион байгуулан баг тамирчид идэвхтэй оролцож шагналт байруудыг шалгарууллаа.








Холбоотой мэдээ
-
1 цаг 12 мин
-
6 цаг 17 мин
-
8 цаг 36 мин
-
10 цаг 33 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин