Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлууллаа.
Ингэснээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, сервитутын, ипотек /барьцаа/-ийн, узуфруктын, түрээсийн зэрэг 9 төрлийн эрхийн бүртгэлийг хийх үйлчилгээг цахимжуулах нөхцөл бүрдэж, иргэн үйлчилгээ авах процесс хоёр дахин хялбар болно. Уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын бүртгэгчийн хэрэглэдэг баталгааны тэмдгийг биет болон цахим байдлаар ашиглах боломжийг бүрдүүлж, улсын бүртгэгч мэдүүлгийг цахимаар авч, эх баримтыг хүлээн авснаар тухайн барьцааны гэрээг байгуулсан банк, банк бус санхүүгийн байгууллага руу иргэний оролцоогүйгээр хариуг цахимаар хүргэх зэргээр улсын бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм.
Ингэснээр;
Улсын Бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55%-р буурна
Нотариатаас мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100% цахимжуулна.
Иргэний үл хөдлөх хөрөнгийн хуулиар хориглоогүй мэдээллийг И монголиа, Опен дата системд байршуулах ажил удахгүй хэрэгжиж эхэлнэ.
Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн нэгдмэл тогтолцоогоор ажиллах бодлогын хүрээнд;
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү шинэ системийн хүрээнд болон бүртгэгчийн цахим баталгааны тэмдгийг хэрэглэх боломж бүрдсэнээр “барьцааны бүртгэл” хийх үйлчилгээг цахимаар үзүүлэх, иргэдийг улсын бүртгэлийн байгууллага руу ирүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 11 цаг 59 мин
-
Өчигдөр 11 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 50 мин
-
Уржигдар 11 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 19 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 50 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин