
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж, ТҮЦ болон согтууруулах ундааны зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Тус дүүргийн хэмжээнд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 200 орчим ТҮЦ-ээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 192-ыг нь өнгөрсөн онд чөлөөлсөн байна. Харин одоогийн байдлаар ТҮЦ байршуулах 66 хүсэлт ирээд байгаа бөгөөд эдгээрийг дүүргийн Засаг даргын захирамжид нийцүүлэн төв зам, дулааны шугам, явган хүний гарц, нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулахгүй байршилд судалж, заримыг нь үе шаттай байршуулж эхэллээ.
Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын санаачлагын дагуу "ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЬЕ" ажлын хүрээнд ТҮЦ эрхлэгчид дур мэдэн ТҮЦ байршуулж байгаа нь оршин суугчдын зүгээс шүүмжлэл дагуулах нөхцөл үүсгээд байна.
Иймд цаашид ТҮЦ байршуулах асуудлыг шийдвэрлэхдээ оршин суугчдын санал хүсэлтийг үндэслэх, мөн нийтийн эрх ашгийг хөндөхгүй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, дулааны шугам, зам талбайд саад учруулахгүй байх зэрэг шаардлагыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэн, санал тусгаж цаашид холбогдох асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломжит гаргалгааг нэгтгэн, дахин хэлэлцэхээр тогтлоо.
Холбоотой мэдээ
-
2 цаг 10 мин
-
19 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
19 цаг 15 мин