С.Зоригийг УЛСТӨРЧӨӨР нь дурсах бус ҮХЛЭЭР НЬ УЛСТӨР ХИЙЖ л 24 жил шоудлаа...
Батхуяг
Онцлох улстөрч
/
2 цаг 1 мин

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт онц хэрцгийгээр амь эрсэдээд өдгөө 24 жил болж байна.  Энэ хугацаанд хэрэг нь илэрсэнгүй, хөөрхий бурхан болооч ч тайван нойрссонгүй. Ар гэрийнхэн нь, ах дүү нар түүний хэргээр МӨНГӨ ОЛЖ, АЛБАН ТУШААЛД очиж байгаа бол Ардчилсан намынхан УЛСТӨРИЙН ШОУ хийсээр өнөөг хүрэв. Түүний үхлийн шалтгаан ердөө ЭРХ МЭДЭЛ, ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ байв. Иргэд, гэрчүүд, сэжигтнүүд, улстөрчид бүгд л “ЗАХИАЛАГЧ” гэх нэг этгээдийг хайсаар өнөөг хүрсэн. Атал гол буруутан нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.БАГАБАНДИ гуай байж болох тун магадлалтай.

Монголчууд ярьдаг даа. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэж. Тухайн үеийн төрийн тэргүүн Н.Багабанди гуай Ардчилсан хүчнээс санал болгосон хүмүүсийг зөвшөөрөхгүй, татгалзахын оронд шууд л С.ЗОРИГТОЙ хамтран ажиллана гээд зөвшөөрчихсөн, ил цагаан зарлачихсан бол тэр амьд сэрүүн байх боломжтой байв. Тэрчлэн улс орноо удирдаад явах хувь тавилангийн эзэн болох байв.

Харамсалтай нь Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИЙН олон дахин эргэж буцсан шийдвэр нь АН-ын нөхдүүдийн дунд эрх мэдлийн төлөөх шуналыг хөдөлгөж, улмаар С.Зоригийг хөнөөх “балмад зориг”-ийг ч суулгасан нь улстөрийн буруу бодлогын гол хор нөлөө гэж ойлгож болно. Эрх мэдэлд хүрэхийн тулд цүнхийг нь барьж, гутлыг нь арчиж байсан даргыгаа араас нь хутгалаад өөрөө дээшээ өгсдөг муухай жишээ Монголын улстөрд цэцэглээд удаж байна.

Гавьяат хуульч Цэндийн Нямдорж, цагдаагийн дарга Б.Мөрөн тэргүүтэй МАН-ын олон хүн С.Зоригийн үхлээр улстөр хийж, олон жил сайд даргын зөөлөн сэнтийд суусан. Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл тэргүүтэй журмын нөхөд нь ЗАХИАЛАГЧ гэсэн нэр хоч зүүсэн ч талийгаачийн буянаар олон жил улстөрч муу нэртэй, луу данстай зүтгэж яваа. Тэрбээр нэгдүгээр улсын эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашиг гэж Монголын улстөрийн тоглоомын дүрмийг батласан нэгэн.

Хүний өөрийн намын улстөрчид цөм адилхан С.Зориг агсны ҮХЛЭЭР ШОУ хийсээр 24 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд жинхэн гэмт хэрэгтнүүд нь цагаадан суллагдсанаас өөр ахиц гарсангүй. Ц.Нямдоржийн цоохор срочко ч суга нь урагдаад, хог дээр хаягдсан байх. С.Зориг гэж амьддаа алдрын титэм зүүсэн атал үхэхдээ Монголын улстөрчдийг амь оруулж, албан тушаалын зөөлөн сэндийт залсаар өнөөдрийг хүрсэн ҮНЭН ДЭЛГЭР БУЯНТАЙ ч үйлийн үр ихтэй нэгэн байж дээ, хөөрхий.

Түүний мэндэлсэн хаврын улиралд ХӨШӨӨ нь дүүрэн, харууслын үгтэй нэг өдөр өнгөрдөг шиг нас нөгчсөн нь өдрөөр гашуудлын цагаан цэцэг уйтай хийссэн намрын дүнсгэр өдөр арайхийн барагдсаар 25 дахь жилээ угтана...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.