БЗД-ийн удирдлагууд хууль зөрчсөн тендер зарлажээ
Д.Оюунболд
Сэдэв, асуудал
/
2 цаг 10 мин

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын зарласан “ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” худалдан авах тендерийг харахад нэг ноцтой асуулт гарч ирж байна. Тендер гэдэг бол олон нийлүүлэгч тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой. Гэтэл энд тавигдсан техникийн шаардлагууд нь бодитоор өрсөлдөөн нээх бус, харин тодорхой нэг машинд тааруулж ТААРУУЛАХ байдлаар бичигдсэн байж болзошгүй байгаа юм.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн 12.4-т

Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно. гэж заасан байдаг

 

Марк хүртэл нэрлэж, моторын багтаамж, тэнхлэгийн зай, дугуйн хэмжээ зэрэг хэт нарийвчилсан үзүүлэлтүүд оруулсан нь санамсаргүй зүйл биш. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн гол зарчим бол ил тод, шударга өрсөлдөөн. Харин ийм хэлбэрийн шаардлага нь өрсөлдөөнийг хязгаарлаж, урьдчилан ялагч аа тодорхойлсон байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна. Төрийн мөнгөөр худалдан авалт хийхдээ Ерөнхий хэрэгцээг тодорхойлох ёстой болохоос яг ийм гэж брэнд нэр заах ёсгүй. Хэрвээ үнэхээр олон компанид нээлттэй тендер явуулах зорилготой байсан бол илүү өргөн, уян хатан шаардлага тавих бүрэн боломж байсан. Иймд холбогдох байгууллагууд уг тендерийн шаардлагыг нягталж, үнэхээр шударга өрсөлдөөн хангагдсан эсэхийг олон нийтэд тодорхой тайлбарлах шаардлагатай байгаа юм. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.5 13.6-т орон нутгийн хөрөнгөөр иргэдийн саналыг авч, иргэд дэмжсэн тохиолдолд уг тендерийг зарлах боломжтой болдог.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.