3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
8 цаг 59 мин

Увс аймгийн Ховд сумын Ачит багийн "Усан хоол" гэх газарт өчигдөр 23:51 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 211 км, Ховд сумын төвөөс хойд зүгт 31 км, Бөхмөрөн сумын төвөөс зүүн зүгт 36 км, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс зүүн зүгт 37 км-ийн зайд оршдог.

Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг мөн өдрийн 23:58 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын байгууллагад цахим шуудангаар хүргүүлжээ. Үүний дагуу Увс аймгийн Онцгой байдлын газар Ховд сумын иргэдээс тодруулга авахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн мэдээлэл өгсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.