Улаанбаатар хот орчимд үүлшинэ, бороо орохгүй
Ulsturch.mn
Үйл явдал
/
2 цаг 22 мин

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, мөн нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Салхи говь болон зүүн аймгуудаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метрийн хурдтай салхилна. Зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16...+21 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус байна. Харин Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн зүүн хэсгээр +31...+36 градус хүрч халж, бусад нутгаар +25...+30 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 3-8 метрийн хурдтай салхи салхилж, +25...+27 градус дулаан байна.

Багануур орчимд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай, +25...+27 градус дулаан байна.

Тэрэлж орчимд үүлшинэ, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 2-7 метрийн хурдтай салхи салхилж, +23...+25 градус дулаан байх төлөвтэй.

Өглөөний 05:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод агаарын температур +14 градус, харьцангуй чийгшил 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байсан бөгөөд даралт өдрийн турш тогтвортой байх төлөвтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.