Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Янсан хотод ням гарагт агаарын температур 42.5 хэмд хүрч, 1904 оноос хойш буюу орчин цагийн цаг уурын ажиглалт эхэлснээс хойших хамгийн өндөр хэмд хүрчээ.
Солонгосын Цаг уурын албаны мэдээлснээр орон нутгийн цагаар 13 цаг орчимд агаарын температур 42 хэм хүрч, ердөө 10 минутын дараа 42.5 хэм болж нэмэгдсэн байна.
Мөн ойрын өдрүүдэд 43 хэм давах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.
Янсан хотод агаарын температур тав дахь өдрөө дараалан 40 хэмээс давж байгаа бол Кёнжү хотод мөн өдөр 40.2 хэм хүрч, 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хэт халалтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газар хоёрдугаар түвшний онц байдлын сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг гадаа удаан хугацаагаар гарахгүй байх, халалтаас хамгаалах аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөхийг уриалсан байна.
Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 31-ний хооронд хэт халуунаас үүдэлтэй өвчлөлийн 1871 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн амиа алджээ.
Эх сурвалж: The Korea Times
-
2 цаг 52 мин
-
3 цаг 0 мин
-
2026-07-29